ТӨВ: Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/ Энэ
долоо хоногийн цаг агаарын
урьдчилан сэргийлэх мэдээг аймгийн УЦУОША-наас өглөө. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, өмнөд хэсгээр салхи шуургатай
байхыг анхаарууллаа.
27-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 27-нд ихэнх нутгаар салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Томоохон голын
хөндий дагуух нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -2...-7 градус, бусад
нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +1...+6 градус байна. 27,28-нд ихэнх
нутгаар бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.
Өнгөрсөн шөнө
Баянчандмань, Жаргалант, Эрдэнэсант, Цээл, Заамар, Өндөрширээт суманд 0.1 мм
цас орсон байна. Бүрэн, Дэлгэрхаан орчмоор цасан бүрхүүлгүй. Өнөө өглөөний 8.00 цагийн өртөө, харуулын талбай дээрх хэмжилтээр ихэнх нутгаар 0-14 см цасан
бүрхүүл тогтжээ. Өчигдөр шөнө аймгийн
ихэнх нутгаар -17 градус хүртэл агаарын температур хүйтэн болсон бөгөөд салхины
хурд 4-14 метр хүртэл ширүүсчээ. Иймд энэ 7 хоногт иргэд, малчид, тээвэрчдийг
малаа бэлчээх, явган аялал төлөвлөх, хол замд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг
анхаарууллаа.