ТӨВ: Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өмнөх оныхоос 8.1 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ 
                                                                    Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийгэм, эдийн
засгийн салбарын эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж
байна.
- Аймгийн нийт хүн амын тоо 93181 байдгаас 45288 нь эмэгтэй
байна. Үүнээс ажил хөдөлмөр эрхлэх боломжтой 17.537 эмэгтэй байдаг. 
 
-Төв аймгийн нутаг дэвсгэрт нийт 211 төрийн
байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 5080 төрийн албан хаагчтай. Төрийн алба хаагчдын 3744 нь эмэгтэй.
 -Бүртгэлтэй ажил хайгч
141 эмэгтэй байгаа бөгөөд үүнээс 15-24 насны 17, 25-34 насны 53, 35-44 насны
47, 45-54 насны 15, 55-59 насны 4, 60-аас дээш насны 5 эмэгтэй ажил хайж байна. 
 -Аж ахуйн нэгж, байгууллагын дундаж цалин 1 сая 573 мянга байдаг бол
эмэгтэйчүүдийн дундаж цалин 1 сая 396 мянган төгрөг байдаг. 
- Хөдөлмөр эрхлэгчдийн 59,6 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд өмнөх оныхоос 8,1 хувь өсжээ.
 
- Жил бүр 500 орчим иргэн “Эхийн алдар” І, ІІ зэргийн одон шинээр авдаг.
 
- Гэрлэлтээ бүртгүүлсэн
эмэгтэйчүүдийн 90.5 хувь нь бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой.
- Аймгийн хэмжээнд 34445 ажиллагсад байгаа бөгөөд 17375 нь эмэгтэй юм.
- Аймгийн хэмжээнд 19434 малчин байгаагийн 7103 нь эмэгтэй байна.
  
- Аймгийн эмэгтэйчүүдийн
дундаж наслалт 75,2 байна. Энэ нь тус аймгийн эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас
4,64 насаар өндөр үзүүлэлт
юм.
 
- Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 540 төлөөлөгчийн 209 нь эмэгтэй.
-Аймгийн 27 сумын дотор 6 нь эмэгтэй Засаг
даргатай. 
  
- 2022 онд гэмт хэргийн улмаас
хохирсон 234 эмэгтэй байсан бол яллагдагч 1 байв. 
 
- Аймгийн хэмжээнд 28736 өрх байдгаас 7589 өрх толгойлсон эх бий. 
- Хамран сургалтад эмэгтэйчүүдээс бага 1-5 дугаар ангид 91,2 хувьтай, дунд 6-9 дүгээр ангид 87 хувь, суурь 1-9 дүгээр ангид 89.6 хувьтай хамрагджээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    