ТӨВ: Хөдөлмөр эрхлэх 176 бүлэгт санхүүгийн дэмжлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-20 14:28:17

Зуунмод /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөлийн 2023 оны анхдугаар хуралдаан боллоо.

Тус хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөлийн 2023 оны жилийн ажлын төлөвлөгөөг баталсан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаарх саналыг танилцуулж, зарим хөтөлбөр арга хэмжээний хөрөнгийг сумдад хуваарилах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус шийдвэрээр аймгийн нийт 176 бүлэгт санхүүгийн дэмжлэг олгохоор болсон байна.

Үүнд: Аж ахуй эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт-52, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчид-2, Ахмадын санхүүгийн дэмжлэгт-50, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт-21, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт-50, Залуучуудын Старт-ап 1 бүлэгт тус тус санхүүгийн дэмжлэг олгохоор тогтлоо.


Мөн Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэсэн байдал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгийн үр дүн, зарцуулалт, зорилтот бүлэгтээ хүрсэн эсэхэд хяналт тавих, мэдээлэл солилцох ажлыг Зуунмод сумын 6 багт зохион байгуулахаар ажиллаж байна.


関連ニュース