ТӨВ: Баяр наадмын тов гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Сумдын баяр наадмын тов тогтоох тухай аймгийн Засаг даргын А/262 дугаар захирамж гарлаа.
Энэ онд аймгийн хэмжээнд тэгш ой тохиох 7 сум байгаа бөгөөд эдгээр сумдын саналыг харгалзан Заамар, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумын баяр наадмыг 7 дугаар сарын 21, 22, 23-нд, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Мөнгөнморьт сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар болжээ.
Харин бусад сумын баяр наадмыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу 7 дугаар сарын 10, 11, 12-нд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.