ТӨВ: “Соёлын сэргэлт-2023” аяны төвийн бүсийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-08 14:52:15

Зуунмод /МОНЦАМЭ/ “Соёлын сэргэлт” аяныг өнөөдөр Төв аймгаас эхлүүллээ. Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын урт хугацааны “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн соёлын боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.


Соёлын өвийн хэлхээг орчин цагийн соёлын бодлоготой нийцүүлэн улс орон даяар түгээх энэхүү аян нь 5, 6, 9, 10 дугаар сард 9 дүүрэг, 21 аймаг, 330 сум, 15 тосгоныг зорих юм. Тус аяны хүрээнд урлагийн тоглолтыг орон нутгийн тайзнаа амилуулан, номын үр шимийг нийтэд хүргэн, соёлын албан хаагчдаа чадавхжуулах илтгэл сургалт зохион байгуулах бөгөөд Монгол түүхийн улбаа болсон соёлын биет бус өвийн болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэнг толилуулна.


Энэхүү соёлын бодлогын нандин хэлхээг дээдлэн, үл таслахын бэлгэдлээр Монгол Улсын Соёлын яам, харьяа 26 соёл урлагийн байгууллага Соёлын сэргэлт” аяныг улс орон даяар эхлүүлж байгаа юм. Тус аяны нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Төв аймагт "Номын баяр-2023" болж байгаа нь онцлог байна. 

関連ニュース