ТӨВ: Ихэнх нутгаар +30 хэм давж хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 хэм давж халахыг анхаарууллаа.
Энэ сарын 20-21-нийг хүртэл аймгийн нийт нутгаар +28+33 хэм хүртэл дулаан байна.
Зуунмод орчмоор үүлшинэ. Бороо орохгүй
Салхи баруун
өмнөөс секундэд 5-10 метр байх бөгөөд иргэдийг наршихаас урьдчилан
сэргийлэхийг зөвлөж байна.