ТӨВ: Бөхийн барилдааны талбайд таримал хуйлмал зүлэг суурилуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Зуунмод хотын цэнгэлдэх хүрээлэнгийн бөхийн барилдааны талбайд таримал хуйлмал зүлэг суурилуулах ажлыг хийж байна.
Энэхүү ажлыг "СВЕБАУ ХАУС" ХХК орон нутгийн хөгжлийн сангийн 198 сая төгрөгөөр
гүйцэтгэж байна.
Одоогоор ажлын явц 80 хувьтай
байгаа бөгөөд 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Швед технологийн энэхүү зүлгийн давуу тал нь урагдаж эвдрэхгүй, хуйлмал зүлэг учраас зөөвөрлөх боломжтой. Зун болгон шугам сүлжээний засварын ажил хийхэд ургаж байгаа зүлэг, цэцгийг сэндийчдэг. Энэ зүлгийг дэвссэнээр хуулж аваад засвараа дууссаны дараа буцаагаад дэвсэх боломжтой.
Хоёр сард нэг удаа бордоо хийгээд,
усалгаагаа 2-3 хоногт нэг удаа, ургалтаасаа шалтгаалаад 7-14 хоногт нэг удаа
тайралт хийгээд явбал 50-100 жилийн настай. Цаашид хэд наслуулах нь хувь хүнээс
шалтгаалдаг гэв.