БАЯН-ӨЛГИЙ: 46 сурагч Казахстан Улсад амрах эрхийн бичгээр шагнуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-06-29 17:20:43

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын 46 сурагч Бүгд Найрамдах Казахстан Улсын үзэсгэлэнт газруудын нэг болох Бурабай дахь "IQanat High School of Burabay" сургуульд амрахаар өнөөдөр эх орноосоо мордлоо.


Казахстан Улсын Гадаад хэргийн яамны харьяа "Отандастар" сангаас өнгөрсөн өвөл болон хавар хилийн чанадад АНУ, ОХУ, Иран, Беларусь, Киргиз, Узбекистан зэрэг улсад амьдардаг казах хүүхдүүдийн дунд яруу найраг, гар зураг, домбор, төгөлдөр хуурын уралдааныг онлайн хэлбэрээр зохион байгуулсан аж. Тус тэмцээнд оролцож эхний байранд шалгарсан хүүхдүүдийг амралтын газарт 2 долоо хоног амрах эрхийн бичгээр шагнажээ.


Манай улсын хувьд Улаанбаатар хот болон Ховд, Баян-Өлгий аймгаас 12-17 насны 46 хүүхэд эрхийн бичгийн эзэн болсон байна.

関連ニュース