ХОВД: Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал Мөст суманд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-08-25 11:38:41

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мөст сумын нутагт, Бодончийн хавцал дагуух замд Монголын баруун хэсгийн хамгийн томд тооцогдох чулуун дурсгал байдаг.  

Нутгийн иргэд үүнийг Баянзүрхийн буган хөшөө (цогцолбор) гэж нэрлэдэг юм.

Энд 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг. Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ таван өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлсэн байгаа. Мөн буган чулуун дээр эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс, чоно гэх мэт бүхий л амьтныг давхар дүрсэлсэн аж.  

Мөн одоогоор түүхчид тайлж уншиж чадаагүй тэмдэгт дүрсүүд бий.   

関連ニュース