ХОВД: Авто механикийн дадлагын бааз байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-06 13:28:10

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ирэх оноос Ховд аймгийн боловсролын салбарт хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хэрэгжинэ.   

Тодруулбал, Ховд аймаг дахь "Хөгжил" политехник коллеж төдийгүй баруун бүсэд нэн хэрэгцээтэй байгаа авто механикийн дадлагын баазыг байгуулахаар шийдвэрлэжээ.    

Мөн МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн 1983 онд ашиглалтад орсон оюутны дотуур байрны бүрэн засварт шаардлагатай санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхээр боллоо.  

Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй  2, 6 дугаар цэцэрлэгийн шинэ байрны барилга болон 4 дүгээр цэцэрлэг, 7 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга барих санхүүжилтийг улсын төсвийн санхүүжилтэд тусгахаар болжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар саяхан Ховд аймагт ажиллах үеэрээ дээрх ажлыг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.      

関連ニュース