ХОВД: Баруун бүсийн хэмжээнд 500 гаруй хүүхэд төгөлдөр хуурын дугуйланд идэвхтэй хичээллэдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын
даргын ивээл дор зохион байгуулж буй "Авьяаслаг хөгжимчин-IV" өсвөрийн төгөлдөр хуурчдын
улсын уралдаан эхэллээ.
Уралдаанд Улаанбаатар
хот болон 10 гаруй аймгийн төлөөлөл 180 гаруй хүүхэд оролцож, таван насны ангиллын
дагуу хөгжмийн авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Энэхүү уралдааныг өмнө нь Ховд аймаг, баруун бүсийн хэмжээнд гурван удаа зохион байгуулсан бол энэ жил улсын уралдаан болгож, өргөтгөснөөрөө онцлогтой.
Тус уралдааныг мэргэжлийн гурван шүүгч шүүж байна.
Сонгодог
хөгжмийн хаан болох Төгөлдөр хуурыг хүүхэд багачууд ихээхэн сонирхдог болжээ. Баруун бүсийн хэмжээнд л гэхэд 500 гаруй хүүхэд төгөлдөр хуур хөгжмийн сургалтын
төв, дугуйланд
идэвхтэй хичээллэдэг тухай судалгаа бий. Одоогоор Ховд аймагт төгөлдөр хуурын 3-4
дугуйлан, сургалтын төв ажиллаж байгаа ба суралцагчдын ур чадвар дээшилж байгааг албаныхан онцоллоо.