ЗАВХАН: Газар тариалангийн хөгжилд хамтын ажиллагаа чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тэлмэн сум энэ жил 1300 га талбайд тариалалт хийжээ.
Тус сум сүүлийн хоёр жил газар тариалангийн салбараа дэмжих бодлого барьж ажиллаж байгаа бөгөөд жил бүр тариалалтынхаа га талбайг тэлэх. Тариалалтаас үр ашигтай ургац авах бодлого барьж газар тариалан эрхлэгчдээ дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар тус суманд 40 гаруй аж ахуйн нэгж, иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихээр Хүрэн талд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар олгосон үүний үр дүнд жил бүр тариалалт нэмэгдэж байна.
Мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд төмс, хүнсний ногооны тариалалтыг нэмэх. Хүнсний ногооны чанар, эрүүл ахуйд хяналт тавих, иргэдийг аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хангахыг зорьж байна.
Дээрх зорилгуудыг ажил хэрэг болгохын тулд хамтын ажиллагаа чухал.
Тиймээс малчид, тариаланчидтай уулзах.
Тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож, гарц гаргалгааг
эрэлхийлэн, хүнсний үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдалд хамтран ажиллахыг
зорьж байна.
Өнгөрсөн хавар төмс, байцаа, лууван, манжин, цэцэгт байцаа, малын тэжээл, чацаргана, улаан буудай, гурвалжин будаа зэргийг нийт 1300 га талбайд тариалсан. Ургац хураалт дуусаагүй байна гэж Тэлмэн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, Завхан аймаг энэ жил газар тариалангийн салбарыг илүү дэмжиж хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буй. Үүний нэг нь энэ жил усалгаатай газар тариаланг дэмжих хөдөө аж ахуйн төслийн хүрээнд Тэлмэн сумын Хүрэн талын услалтын системийг сэргээн засварласан байна.