БАЯНХОНГОР: 34 байршилд 54 камер нэмж суурилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая шахам төгрөгөөр аймгийн төвийн камержуулалтыг нэмэгдүүлж байна.
Тодруулбал, 34 байршилд 54 камерыг суурилуулж байгаа бөгөөд энэ сард ашиглалтад оруулахаар зэхэж байгаа аж.
Одоогийн байдлаар Баянхонгор сумын 15 цэгт 34 камер ажиллаж байгаа бөгөөд ийнхүү камержуулалтыг нэмэгдүүлснээр нийгмийн хэв журам сахиулахад ач холбогдолтой төдийгүй гэмт хэргийн илрүүлэлтэд ч чухал нөлөөтэй байх юм.
Сонирхуулахад, шинээр суурилуулж буй камерууд нь ухаалаг системтэй. Орон нутгаас гарах, орох постуудад байршсан камерууд сэжиг бүхий автомашины улсын дугаарыг сануулахад, постоор тухайн автомашин нэвтрэх үед дохио өгч мэдээлэх зэрэг шийдэлтэй юм байна.