СЭЛЭНГЭ: Багш нарын заах арга, ур чадварыг давхар шалгасан уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-16 13:00:13

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Сэлэнгэ аймагт анх удаа шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг зохион байгуулсан. Энэхүү уралдаан зөвхөн сурагчдынх байсангүй, багш нарын заах арга, ур чадварыг давхар шалгасан уралдаан болсноороо онцлогтой байлаа.

 

“SUPER SCIENCE SELENGE-2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдааны багш нарын дундах өрсөлдөөний гол зорилго нь байгалийн ухааны хичээлүүдийн лаборатори хэрэглэгдэхүүний ач холбогдол, үр дүнг багш нар хэрхэн ашиглаж, сургалтынхаа үр дүнг яаж гаргаж байгааг харахад чиглэжээ.

 

Энэхүү уралдаанд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тсогоны ЕБС-ийн 38 багш ур чадвар, арга барилаараа уралдаж шилдгээ тодрууллаа.


Ингээд багш нарын дунд зохион байгуулсан ур чадварын тэмцээний Физикийн хичээлийн төрөлд Сүхбаатар сумын 2-р сургуулийн багш Ц.Оюунжаргал, 

Ингээд багш нарын дунд зохион байгуулсан ур чадварын тэмцээний Физикийн хичээлийн төрөлд Сүхбаатар сумын 2-р сургуулийн багш Ц.Оюунжаргал,

Химийн хичээлийн төрөлд Сүхбаатар сумын 4-р сургуулийн багш Э.Оюунжаргал,

Биологийн хичээлийн төрөлд Сүхбаатар сумын 3-р сургуулийн багш Ц.Нямдэмбэрэл нар тус тус тэргүүн байрт шалгарчээ.

関連ニュース