ДОРНОД: Булган суманд эхийн амрах байрыг ашиглалтад оруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Булган, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Булган сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг өргөтгөж, эхийн амрах байрыг шинээр ашиглалтад орууллаа.
ОНХС-гийн 268 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү шийдсэн байна. Түүнчлэн зайлшгүй тохиолдлоор эх амаржсан үед яаралтай тусламж үзүүлэх тоног төхөөрөмжүүд, нярайн дулаацуулах ширээ зэргээр бүрэн хангажээ.
Сумдад эх төрүүлэхийг хориглодог ч уржнан
жил хоёр эх, ноднин нэг, энэ онд нэг эх сумандаа амаржсан байна.
Эхийн амрах байртай болсноор жирэмсний эхэн үед эх, ургийн эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эсэн мэнд амаржуулах, төрсний дараах үеийн асаргаа сувилгааг чанартай үзүүлэх, цаашлаад дараагийн шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.
Тус сумын Эрүүл мэндийн төвийн халаалтын
системийг бүрэн шийдэж, гадна фасадыг мөн шинэчилснээр тохь тухтай орчинд эрүүл
мэндийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ.