ДОРНОД: Нүдний болрын мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-17 14:56:22

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нүдний болрын хагалгааг ӨМӨЗО-ы эмч нар үнэ төлбөргүй хийж байна.


Энэ оны аравдугаар сард аймгийн Засаг дарга Ш.Ёл БНХАУ-ын ӨМӨО-ы Хөлөнбуйр хотод зочлох үеэрээ эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм. Энэ хүрээнд тус хотоос томилогдсон эмч нар Дорнод аймагт ажиллаж, БОЭТ дээр урьдчилан сэргийлэх үзлэг явуулсан. Үзлэгээр 40 гаруй ахмадад нүдний болор суулгах мэс засал хийхээр болж, Хөлөнбуйр хотод хагалгааг хийж эхэлжээ.


Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд нүд, түүний дайвар эрхтнүүдийн эмгэг нэмэгдэж байгаа юм. Тодруулбал, залуу хүмүүст системийн өвчнөөс гадна гэмтлийн гаралтай болорын цайралтууд тохиолддог бол насжилтаас шалтгаалан ахмад, өндөр настнуудын нүдний болор хөгшрөх нь дийлэнх байна. 

関連ニュース