ДОРНОД: Томуугийн дэгдэлт алаг цоог түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-17 15:37:04

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог түвшинд байна гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.


Аймгийн хэмжээнд амбулаториор 9600 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 10.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Үүнийг өнгөрсөн 7 хоногийн дүн мэдээтэй харьцуулахад 6.5 хувиар буурчээ. Харин аймгийн төвд амбулаторийн нийт үзлэгийн 8.3 хувь томуугийн шалтгаантай байгаа юм.


Гол төлөв дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд хүндэрч байна гэв. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 42 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 25 нь уушигны хатгалгаагаар хүндэрснээс гурав нь л дархлаажуулалтад хамрагдсан байна. 

関連ニュース