ДОРНОД: Хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-12-17 23:58:40

Чойбалсан, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт их байна.


Сүүлийн таван жилийн хугацаанд хүн амын дунд зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, осол гэмтлийн шалтгаант эмгэг, амьсгалын тогтолцоо, нүд, түүний дайвар эрхтний эмгэгүүд нэмэгдэж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.


Тодруулбал, 2022 онд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчний 20 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол 2024 онд 25 мянга гаруй болж нэмэгджээ. Түүнчлэн зүрх судас, цусны эргэлтийн тогтолцооны өвчин 2022 онд 4800, 2023 онд 8000, 2024 онд 6600 тохиолдол болж нэмэгдсэн байна.


Өнгөрсөн онд нас баралт хавдрын улмаас 139, цусны эргэлтийн тогтолцооны шалтгаанаар 125, осол гэмтлээр 90, хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчнөөр 30 тохиолдол бүртгэгджээ.   

関連ニュース