ДОРНОД: Ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай байна. Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63 хувьтай байгаа юм.
ХХҮГ-ын тайлан мэдээнд дурдсанаар ажиллах хүч буюу ажил хийхэд бэлэн 36 мянган хүн бий.
Түүнчлэн 34500 гаруй ажиллагч байна. Ажиллагч гэж зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрийн хүрээнд цалин хөлс, орлого олох зорилгоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлж буй хөдөлмөрийн насны хүнийг хэлдэг.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн
мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч 1437 иргэн байна. Аж
ахуйн нэгж, байгууллагуудаас 1248 сул ажлын байрны мэдээллийг ХХҮГ-т ирүүлсэн
бол он гарсаар 1011 иргэн ажилд зуучлуулжээ.