ДОРНОГОВЬ: Малын ногоон тэжээл тариалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-11-01 15:07:31

Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. "Барга хайрхан" ХХК  Дорноговь аймгийн Иххэт сумын Хүйтний булаг гэдэг газар 40 га талбайд малын ногоон тэжээл тариалж, 2000 гаруй боодол ногоон тэжээл хураан авчээ.


Ногоон тэжээлийг нутгийн малчин иргэдэд хямд үнээр борлуулах, сум, аймгийн өвсний фондод нийлүүлэх таатай нөхцөл бүрдсэн бөгөөд ирэх  онд 80-100 га талбайд малын ногоон тэжээл тариалахаар төлөвлөсөн аж. Дээрх ажлыг хийхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Энхбаатар санаачилга гаргаж техник тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлэн түлш шатахуунаар санхүүжүүлжээ.

 

 

 

関連ニュース