ДОРНОГОВЬ: Сурагчдад зориулсан хүүхдийн автобус үйлчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-07 15:39:55

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын Засаг даргын шийдвэрээр энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн ерөнхий боловсролын I, II, III, IV сургуулийн сурагчдад зориулсан дөрвөн чиглэлд хүүхдийн автобусыг хөдөлгөөнд оролцуулж эхэллээ.


Замын-Үүд суманд одоогоор улсын статустай ерөнхий боловсролын гурван сургуульд 3500 орчим хүүхэд сурч байна. Шинэ сургууль ашиглалтад орсноор дөрвөн сургуультай болж, ерөнхий боловсролын сургуулиудын ачаалал багасаж, сурагчдын сурч боловсрох боломж нөхцөл сайжрах аж.


Манай улсын хамгийн том боомт болох Замын-Үүд суманд бүртгэлтэй 19 мянга орчим хүн амьдарч байгаа бол энэ тоо түр оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим болдог байна.

関連ニュース