ДУНДГОВЬ: "Удирдлагын манлайлал" зөвлөгөөнөөр аймгийн хөгжил, бодлогын асуудлаар хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-31 11:37:17
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 10 дугаар сарын 30-31-нд “Удирдлагын манлайлал” зөвлөгөөнийг Мандалговь хотноо зохион байгуулж, 15 сум, хэлтэс агентлагийн удирдлага, мэргэжилтэн 200 төлөөлөгч оролцож байна.


Аймгийн хөгжил, бодлогын хэрэгжилт, удирдлагын манлайлал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдсэн ойлголттой болох зорилго бүхий тус зөвлөгөөний өчигдрийн хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, анхаарах асуудлууд, Төрийн албаны шинэтгэл-төрийн албан хаагчийн ёс зүй, аудитаар илэрч буй нийтлэг алдаа зөрчил, түүнийг бууруулах, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн зэрэг асуудлыг хэлэлцжээ.



Мөн энэ үеэр сум, агентлагийн сайн туршлага, мэдээлэл солилцож, “Манлайлан удирдахуй”, “төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх журам” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга хийлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Тус зөвлөгөөн өнөөдөр 6 салбар хуралдаанаар үргэлжилж, “2024 оны оны орон нутгийн төсвийн төлөвлөлт”, “бодлого шийдвэрийн хэрэгжилт, ил тод байдал, цаг үеийн ажил”, “удирдлага арга зүйн зөвлөгөө, мэдээлэл”, цаг үеийн ажил”, “үр дүнд суурилж, төсвийн тогтоолын төслийн боловсруулах, 2023 оны төсвийн хэрэгжилт, тайлагнал” сэдвүүдээр хэлэлцэж байгаа ба 14.00 цагт нэгдсэн хуралдаанаар үргэлжлэх ажээ. 


Зөвлөгөөнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын Засгийн газрын референт С.Нямбаяр нар оролцож илтгэл тавьж, мэдээлэл хийжээ.  







関連ニュース