ХОВД: Манхан сумын малчид зөвлөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан суманд Малын эмнэлгийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож
байна.
Мал эмнэлгийн салбарын үйл
ажиллагааг тогтвортой явуулахад малчдын оролцоо чухал байр суурь эзэлдэг учраас
орон нутгийнхаа малчдын дуу хоолойг сонсох, мал аж ахуйн салбарын өнөөгийн
нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох
зорилгоор "Малчдын зөвлөгөөн" зохион байгууллаа.
Ховд аймгийн Манхан сум нь 4300 гаруй хүн амтай. Нийт хүн амын 50.2 хувийг эрэгтэйчүүд, 49.8 хувийг эмэгтэйчүүд, 47 хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Тус сумын нутаг дэвсгэрт 647 малчин өрх 294 мянга гаруй толгой малыг өсгөн үржүүлж байгаа. Өнөөдрийн зөвлөгөөнд малчдын төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөний явцад Мал эмнэлгийн салбарынхны бүтээсэн 100 жилийн
түүхээс хуваалцаж, Малын чанар, ашиг
шимийг нэмэгдүүлэх замаар малын тоо толгойн өсөлтийг бууруулах, ижил төстэй
үйлдвэрлэл, аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцов.
Мөн “Нэг сум нэг хоршоо” хөгжлийн
загвар, тэргүүн туршлага, Малын эрүүл
мэнд ба бүртгэл мэдээллийн систем, Малчин, малын эмч, төрийн байгууллагын
харилцаа хамтын ажиллагаа, Аз жаргалтай
гэр бүл зэрэг олон
сэдвээр холбогдох хүмүүс илтгэл тавьж, малчдын дундах нээлттэй
хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Малчид дуулж байна” сумын
анхдугаар уралдаан, эрүүл мэндийн үзлэг
оношилгоо, спортын тэмцээн зэрэг олон
талт үйл ажиллагааг үргэлжлүүлэн
зохион байгуулахаар төлөвлөсөн байна.