ХОВД: Боловсролын төслийн менежер Фуми Мацумото Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-16 17:45:58

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг ивээх сангийн Боловсролын төслийн менежер Фуми Мацумото Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр орон нутгийн төлөөлөлтэй уулзаж, Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй "Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2" төслийн үр дүн, ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Мөн Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургууль болон Долоодугаар сургуулийн тэгш хамруулах боловсролын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөлтэй ярилцлага хийж, бодит үр дүнтэй танилцав.

Хүүхдийг ивээх сангаас төслийн зорилтот сургуулиудад Хүүхэд хөгжлийн танхим байгуулж өгсөн. Өнөөдөр тус танхимын үйл ажиллагаа, багш нарын санаачилсан давтлага, дугуйлан, хүүхэд хөгжлийн клубийн ажилтай танилцаж байна.  


Дээрх төслийн үр дүнд Ховд аймгийн ерөнхий боловсролын Гурав, Долоодугаар сургуулийн багш нарын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барил сайжирсан зэрэг тэргүүн туршлага бий болжээ.    


関連ニュース