Хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг Польшийн теннисчин тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /Forbes/. Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг оны хамгийн их орлоготой тамирчдын жагсаалтыг танилцууллаа. Уг жагсаалтыг Польшийн теннисчин Ига Швёнтэк 23.9 сая долларын орлогоор тэргүүлжээ.
Өдгөө 22 настай И.Швёнтэк энэ улиралд “Роланд Гаррос” тэмцээнд түрүүлж, "WTA Finals"-д аваргалсан юм. Польшийн теннисчин орлогынхоо 14 сая долларыг зар сурталчилгааны гэрээнээс олсон бол 9.9 сая нь шагналын мөнгө ажээ.
Жагсаалтын эхний 10-т багтсан тамирчдын ес нь теннисчин бол цанын спортоос нэг тамирчин багтсан нь Хятадын Гу Айлинг юм. Тэрбээр зар сурталчилгаанаас хамгийн их буюу 22 сая долларын орлого олсон байна. "US Open -2023" тэмцээний аварга, Америкийн теннисчин Коко Гауфф, энэ улиралд үндсэндээ тоглоогүй британи теннисчин Эмма Радукану, бүтэн улирлыг өнжсөн Японы Наоми Осака нар тус бүр 15 сая долларыг зар сурталчилгаанаас олжээ.
Нийт орлого нь мөн 20 сая долларыг давсан тамирчин бол К.Гауфф юм.
Харин зөвхөн шагналыг мөнгийг тооцвол И.Швёнтэк, Беларусийн Арина Соболенко (8.2 сая), К.Гауфф (6.7 сая) нар тэргүүлж байна.
Хамгийн өндөр орлоготой 10 тамирчны жагсаалт
1. Ига Швентек (Польш) – 23.9 сая доллар (шагналын мөнгө 9.9 сая, зар сурталчилгааны орлого 14 сая)
2. Гу Айлин (Хятад) – 22.1 сая доллар (шагналын мөнгө 0.1 сая, зар сурталчилгааны орлого 22 сая)
3. Коко Гауфф (АНУ) – 21.7 сая доллар (шагналын мөнгө 6.7 сая, зар сурталчилгааны орлого 15 сая)
4. Эмма Радукану (Их Британи) – 15.2 сая доллар (шагналын мөнгө 0.2 сая, сурталчилгааны орлого 15 сая)
5. Наоми Осака (Япон) – 15 сая доллар (зөвхөн талбайгаас гадуурх орлого)
6. Арина Соболенко (Беларусь) – 14.7 сая доллар (шагналын мөнгө 8.2 сая, зар сурталчилгааны орлого 6.5 сая)
7. Жессика Пегула (АНУ) – 12.5 сая доллар (шагналын мөнгө 6 сая, зар сурталчилгааны орлого 6.5 сая)
8. Винус Уильямс (АНУ) – 12.2 сая доллар (шагналын мөнгө 0.2 сая, зар сурталчилгааны орлого 12 сая)
9. Елена Рыбакина (Казахстан) – 9.5 сая доллар (шагналын мөнгө 5.5 сая, зар сурталчилгааны орлого 4 сая)
10. Лейла Фернандес (Канад) – 8.8 сая доллар (шагналын мөнгө 1.8 сая, зар сурталчилгааны орлого 7 сая)