ДУНДГОВЬ: "Тогтвортой амьжиргаа-3" төслийн үр дүнд 2,975 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 2023 оны жилийн
гүйцэтгэлийн үнэлгээгээр Дундговь аймгийн ОНХС-ийн дундаж үзүүлэлт 74 хувьтай
үнэлэгдэж, 972 281 850 төгрөгийн урамшуулал авчээ.
Тус аймгийн хувьд 2016 оны жилийн гүйцэтгэлийн
үнэлгээгээр ОНХС-ийн дундаж үзүүлэлт 37 хувьтай байсан бол 2023 онд 74 хувь
болон өсөж, төсөл хэрэгжих хугацаанд аймгийн ОНХС-д нийт 2,975 тэрбум төгрөгийг
төвлөрүүлсэн байна.
“Тогтвортой амьжиргаа-3” төсөл тус аймагт 2016-2023 онд
хэрэгжих хугацаандаа 5126 иргэнийг сургалтад хамруулж, 5 төсөл хэрэгжүүлж, 267
хүнд худалдан авах ажиллагааны А3 сертификат олгосон аж.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн тус
төсөл 3 үе шаттайгаар 8 жилийн хугацаанд хэрэгжсэн тус төсөл сумдын “Орон
нутгийн хөгжлийн сан”-ийн үйл ажиллагааг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах,
төрийн албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж, үр дүнд хүрчээ.