ТӨВ: Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчид тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-23 09:04:20

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Арван долоодугаар жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр ажил хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлсэн Төв аймгаас Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорчээ.


Улсын хошой аварга малчнаар Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Чимэд-Очирын Цэрэндаваа

Улсын аварга малчнаар,

Бүрэн сумын малчин Батпүрэвийн Цэрэнсодном

Баянцагаан сумын малчин Жалмаагийн Цогтбаатар

Лүн сумын малчин Дамбаюурэнгийн Лхагвасүрэн

Дэлгэрхаан сумын малчин Хишигбандийн Баянжаргал

Баяндэлгэр сумын малчин Бадамын Энхбаяр

Эрдэнэ сумын малчин Маамын Батдэлгэр

Баян сумын малчин Жамсрангийн Чулуунбаатар

Алтанбулаг сумын малчин Сандагдоржийн Батмөнх

Эрдэнэсант сумын сумын малчин Пунцагийн Ариунболд

Баян-Өнжүүл сумын малчин Оргодолын Отгонбаатар

 

Улсын аварга саальчнаар,

Алтанбулаг сумын саальчин Гончигийн Цэрэндолгор

 

Улсын аварга фермерээр,

Цээл сумын фермер Пүрэвийн Баяраа

Баянчандмань сумын фермер Баарайн Болд

 

Улсын аварга тариаланч хамт олноор,

Эрдэнэсант сумын "Буянт төв" ХХК

Батсүмбэр сумын "Агро альфа" ХХК

Угтаалцайдам сумын "Фэмили фүүд трэйд" ХХК

 

Улсын аварга тариаланчаар

Баянцогт сумын "Түмэн Атар" ХХК-ийн механикжуулагч Борын Баясгалан

Борнуур сумын ногоочин Зундуйн Энхтүвшин нар тус тус шалгарлаа.


Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуй, газар тариалангийн салбарт сүүлийн 3-5 жилд үр бүтээлтэй ажилласан иргэдийг сар шинийн босгон дээр жил бүр шалгаруулдаг уламжлалтай.


関連ニュース