Колумбын энхийн гэрээ энэ сард дуусгавар болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-05 11:02:51

БОГОТА. /ВВС/.Колумбын хувьсгалт зэвсэгт хүчинтэй /Farc/ байгуулсан гал зогсоох тохиролцоо энэ сарын 31-нд дуусна гэж Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдэв.

Ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнд колумбчууд энхийн гэрээг сэргээхээс татгалзсан байна. Гэсэн хэдий ч энхийн гэрээг сэргээхийн тулд албаны хүмүүс Кубад хэлэлцээ хийсээр байгаа ажээ.

Энэ мөргөлдөөнийг зохицуулах арга замыг олохын тулд зохих гэрээг байгуулна гэж бид найдаж байна хэмээн Ерөнхийлөгч телевизээр мэдэгдсэн байна.

Колумб улсад 50 гаруй жил үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөнийг оролцогч талууд эцэс болгох эрмэлзэлтэй байна. Гэсэн хэдий ч засгийн газрыг эсэргүүцэгчид энхийн гэрээний зарим заалтуудыг дахин хэлэлцэхийг шаарджээ. Тухайлбал, Колумбын Ерөнхийлөгч асан Альваро Урибе тэргүүтэй хүмүүс босогчдод Конгресст суудал өгөх, тэдний толгойлогчдыг шоронгоос суллахыг эсэргүүцсээр байгаа юм. 

Д.Нямтулга

 

 

関連ニュース