СҮХБААТАР: Дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны зургаадугаар
сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-нд ихэнх нутгаар, 6-нд зарим
газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох
тул мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй
байхыг аймгийн ОБГ-аас
анхаарууллаа.
Салхи ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 7-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх тул болзошгүй нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлэв.
Иймд
эдгээр өдрүүдэд малчид, иргэд, тээвэрчдийг цаг уурын байгууллагын
зөвлөгөөг дагаж, аюулгүй байдлаа хангах, урьдчилан сэргийлэхийг онцгойлон
анхааруулж байна.