Бангладешт парламентын сонгууль явуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг сайшаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-13 15:48:24

ДАКА, 2024 оны наймдугаар сарын 13 /Reuters/. Бангладешт тайван амгалан байдлыг сэргээж, парламентын сонгууль явуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш сайшааж байна гэж түүний хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фаркан Хак даваа гарагт мэдэгджээ.


А.Гутерриш Бангладешийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, хүний ​​эрхийг бүрэн дүүрэн хүндэтгэхийг уриалахын сацуу хүчирхийллийн шинжтэй бүх үйлдлийг “шударга, хараат бус, ил тод байдлаар” мөрдөн шалгах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.


Нобелийн шагналт Мухаммед Юнус өнгөрсөн долоо хоногт Бангладешийн 17 гишүүний бүрэлдэхүүнтэй шилжилтийн засгийн газрыг удирдахаар тангараг өргөжээ. Орон даяар олон долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Ерөнхий сайд Шейх Хасина албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргасан юм. Төрийн албаны ажлын байрны квотыг эсэргүүцсэн оюутнуудын долоодугаар сараас өрнүүлж эхэлсэн жагсаал цуглааны үеэр 400 гаруй хүн амиа алджээ. 

関連ニュース