ТӨВ: Англи хэлний академик шалгалтад бэлтгэх төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны наймдугаар 15 /МОНЦАМЭ/. Англи хэлний академик шалгалтад бэлтгэх, гадаадын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор IELTS - TOV PROVINCE тэтгэлэгт төслийг гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачилгаар хэрэгжүүлж буй уг төсөлд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, англи хэлний багш нар, төрийн албан хаагчдыг хамруулах бөгөөд жишиг шалгалтаар 30 оролцогчийг шалгаруулна. Төслийн хүрээнд 8 дугаар сарын 19-ний өдрөөс танхим, цахим хосолсон хичээлж эхэлж, Дэлхийн Олон улсын Энх Тайвны Залуучуудын байгууллагын элч төлөөлөгч, ментор П.Энхжин сургагч багшаар ажиллах юм.
Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийг 9898-4040, 9898-5598 дугаараар бүртгэж байна.