Төсвийн ил тод байдалд дүн шинжилгээ хийж дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ"Мэдлэгийн сүлжээ" ТББ 2016 оны 1 сарын 1-нээс эхлэн Дэлхийн банкны “Нийгмийн эгэх хариуцлагын түншлэл” хэрэгжүүлж байгаа “Боловсролын салбар дахь ил тод байдал эгэх хариуцлага” төслийн хүрээнд Архангай аймгийн болон боловсролын салбарын 3-р улирлын төсвийн ил тод байдалд дүн шинжилгээ хийжээ.
Шилэн дансны нэгдсэн цахим хуудас бий болсонтой холбогдоод аймгийн төсвийн мэдээллийг ил тод болгох үйл явц сайжирч байгаа хэдий ч нутгийн удирдлагын байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичигт төсвийн ил тод байдлыг тусгах заалт хангалтгүй байна. Тухайлбал: аймгийн ИТХ болон тэргүүлэгчдийн хуралдаанаас төсвийн ил тод байдлыг хангахтай холбогдон гарсан тогтоол, шийдвэр байхгүй, Засаг даргын мөрийн хөтөлбөрт төсвийн ил тод байдлыг ханган ажиллахтай холбоотой заалт тусгагдаагүй, Боловсрол соёлын газрын хувьд төсвийн мэдээллийг мэдээллийн самбараар ил тод болгодоггүй зэрэг дутагдлууд байна.
Төсөл хэрэгжүүлэх тус байгууллагын дүн шинжилгээн дээр тулгуурлан 2016 оны 4-р улиралд орон нутгийн шийдвэр гаргагчдад хүргэх зөвлөмжийн төсөл боловсруулж ашиглахаас гадна ажлынхаа үр дүнг түгээх зөвлөмжөө хэлэлцэх үүднээс Боловсрол соёлын газар, Санхүү төрийн сангийн хэлтэс, Аймгийн Засаг дарга, ИТХ-ын гишүүд ба иргэдийг урьж төсвийн явцыг нягтлах үйл ажиллагааны үр дүнг олон нийтэд таниулах түгээн дэлгэрүүлэх иргэдийн уулзах мөч хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Архангай аймаг: Л.Булган