ХОВД: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллүүд орон нутагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-26 12:03:51

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. НҮБ-ын туслах нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Канни Вигнаража тэргүүтэй албаны төлөөлөл Ховд аймагт ажиллалаа.

Тэд орон нутгийн удирдлагууд болон малчид, хоршооны төлөөлөлтэй уулзсан байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, малчид, хоршооны гишүүдийн сайн туршлагыг хуваалцах, төр хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг дэмжих зорилгоор АДАПТ төслөөс зохион байгуулсан үзэсгэлэн худалдаагаар зочиллоо.

Уг үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 23-25-ны өдөр Ховд аймагт болж, малчид, хоршооны гишүүдийн идэвх, хамтын ажиллагааг өргөжүүлсэн юм.


関連ニュース