МСҮТ-ийг хувьчлахыг дэмжихгүй гэдгээ зарим иргэн илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-14 11:46:17

Шинэ Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг иргэд янз бүрээр хүлээн авч байна.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнийн Архангай аймагт иргэдтэй хийсэн уулзалт дээр  иргэд энэ тухай саналаа хэллээ.

Эрдэнэбулган сумын харьяат Н.Гончиг, Би МАН-ыг 4 жил судалгаа хийгээд сонгуулийн хөтөлбөрөө боловсруулсан гэж бодож саналаа өгсөн. Тэгтэл ямар ч судалгаа, төр барьвал эдийн засгийн хүндрэлээс яаж гарах аргачлалгүй явж ирсэн нь энэ 2-3 сард олонд танигдлаа. Хамтын тэтгэврийн хууль хэрэгтэй. Улс нийгмийнхээ төлөө ухамсарт амьдралаа зориулсан хүмүүс бол ахмадууд. Тэд тэтгэвэрт гарч, гавьяаныхаа амралтыг эдлэнэ гэж төр засагтаа итгэж хөдөлмөрлөөд зарим нь 60 ч хүрэхгүй замдаа хорвоогоос хальж, үр хүүхдүүдтэйгээ хамт өнчирч үлдсэн хэд нь МАН нийгмийн асуудал руу, ялангуяа ахмад бидэн рүү эвгүй хандсан шийдвэр гаргачихав уу даа. Энэ шийдвэр Монгол Улсын ууган улс төрийн намын шийдвэр үү? Эсвэл гадны зөвлөлүүдийн шийдвэр үү? гэдэгт эргэлзэж байна гэж санал бодлоо илэрхийллээ.

Монгол охид, хөвгүүдийг МСҮТ-д сургаж мэргэжил олгож, ажлын байраар хангах нь зөв гарц. МСҮТ-ийг хувьчилж болохгүй гэж зарим иргэн үзэж байгаагаа хэлж байлаа. Их дээд сургуулиас илүү төр түмэнд хэрэгтэй газар. Эс тэгвээс ажиллах залуу хүчнээ гадаадад хэдэн ногооноор өгчихөөд, оронд нь хятад ажилчид оруулах гээд байна уу. Ер нь үндэсний аюулгүйн зөвлөл ард иргэд, ахмадуудын яриад байгаа тулгамдсан хурц хурц хэдэн асуудлаар яаралтай хуралдмаар байна. Залуучууд түүнийгээ дагаад охид, хөвгүүд мянга мянган буурлуудын үгийг сонсохоо болилоо. Үүнд төрийн бодол чухал. Ахмадуудын байгууллагуудыг ч нэгтгэх цаг боллоо гэж иргэн Б.Шагдарсүрэн хэллээ.

                                                                                      Архангай аймаг Л.Булган

 

関連ニュース