Баг бүрт Улаан Загалмайн хороо байгуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-18 09:55:54

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Архангайн Улаан Загалмайн хорооноос сум, багийн төлөөллийг оролцуулан чуулган зохион байгуулж, аймгийн Улаан Загалмайн хорооны 2012-2016 оны ажлын тайланг танилцууллаа.

Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, баг бүрт Улаан Загалмайн анхан шатны хороог байгуулахаар шийдвэрлэв. Архангай аймгийн Улаан Загалмайн хорооны тэргүүнээр ИТХ-ын дарга Б.Өсөхбаярыг сонголоо.

МУЗН-ийн Үндэсний чуулганы төлөөлөгчөөр аймгийн УЗХ-ны тэргүүн Б.Өсөхбаяр, Тариат сумын багийн эмч Д.Сарангэрэл нарыг сонгов.

 

                                                                                                 Архангай аймаг Л.Булган

関連ニュース