Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-18 10:28:09

Оны эхний 9 сард Архангай аймагт арилжааны 4 банк 47000 иргэн, аж ахуйн нэгжид 87.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Гэвч 2015 оны мөн үетэй зэрэгцүүлэхэд иргэдийн чанаргүй зээл 2.2 дахин, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 30.9 хувиар нэмэгджээ. Монголбанкны мэдээгээр арилжааны банкууд Монголбанкнаас зузаатгалаар 21.6 тэрбум төгрөгийг авч, 24.0 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна.

 

                                                                                                 Архангай аймаг Л.Булган

関連ニュース