ОХУ-ын Ерөнхий сайд гол төслүүдийг хөдөлгөхийг даалгалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев эн тэргүүний төслүүд, хөгжлийн стратегийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тогтоолыг баталлаа гэж Оросын Засгийн газар цахим хуудсандаа мэдээлжээ.
ОХУ-ын Засгийн газрын төслийн үйл ажиллагааны зохион байгуулалтын тухай энэ тогтоолыг хэлэлцэж, энэ сарын 13-нд болсон Засгийн газрын хуралдаанаар баталсан байна.
Энэ тогтоол нь төслийн үйл ажиллагааны зохион байгуулалтын журмыг бий болгож, тэдгээрийн удирдлагын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны эхлэл, бэлтгэл, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, дуусах үйл явцын үе шатыг тодорхойлж байна. Үүний зэрэгцээ 2016-2017 оны төслийн үйл ажиллагааг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөөнд зохион байгуулалтын арга хэмжээ, норматив, арга зүйн дэмжлэг үзүүлэх, түүнчлэн төслийн үйл ажиллагааны компьютержсэн мэдээллийн санг бий болгох чиглэлийг тусгаж, эдгээр үйл ажиллагаанд оролцогчдын ур чадварыг хөгжүүлэх заалтыг оруулжээ.
Д.Нямтулга