Архангайн Эрдэнэбулган суманд 13600 гаруй сонгогч саналаа өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-18 17:07:49

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болох орон нутгийн сонгуульд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 13.623 сонгогч саналаа долоон тойрог, 10 хэсгийн хороон дээр өгнө.

Сумын ИТХ-ын 31 суудлын төлөө бие даагч нэг, Ардчилсан намаас 28, ардын намаас 31 нэр дэвшигч өрсөлдөнө. Эрдэнэбулган сум буюу Цэцэрлэг хотын хэмжээнд сонгуулийн хороонд 77 төрийн албан хаагч, үүний долоо нь сумын хороон дээр, бусад нь хэсгийн хороон дээр ажиллаж байна.

Энэ тухай мэдээллийг Эрдэнэбулган сумын сонгуулийн хорооны дарга О.Жавзансүрэн өглөө.

       Архангай аймаг Л.Булган

 

関連ニュース