ДОРНОД: Отрын бүсэд 100 мянган мал өвөлжих боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймаг дундын отрын бүс нутагт 100 мянга гаруй толгой мал өвөлжих боломжтой гэж ХХААГ-аас мэдээллээ. 124 мянган га газар бүхий энэхүү бүс Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт бий.
ХХААХҮЯ-ны дэргэдэх Отрын бүсийн захиргааны орон тооны бус зөвлөл 9 дүгээр сард хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн цас их орж, эрсдэл үүсвэл сум бүрд оторлох боломжтой газар нутгийн судалгааг гаргаж, малчдад мэдээлэл өгч ажиллаж байна гэв.
Өнгөрсөн хоёр жил Дорнод аймгийн нийт нутгаар цагаан
болон цагаанаар зудархуу байснаас 400 мянган толгой мал зүй бусаар хорогдсон
юм. Тиймээс малчдыг дундаас доош тэвээрэгтэй малаа эдийн засгийн эргэлтэд
оруулах, зам гаргах тоног төхөөрөмжтэй байх, мөн сумдаас гарах орох чиглэлийн
зам хаагдсан үед зам гаргах техник тоног төхөөрөмжийн бэлтгэлтэй ажиллахыг
зөвлөж байна.