ДОРНОД: Гудамж талбайд 253 ширхэг суурилуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн 1, 6, 10, 11 дүгээр багийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто замын орчинд нийт 253 ширхэг камер суурилуулж байна.
Дорнод аймгийн ОНХС-гийн 2.7 тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн бүх баг, нийтийн эзэмшлийн гудамж талбайг
камержуулах, ухаалаг серверт холбох ажил ноднин
жилээс эхэлсэн юм. Энэ хүрээнд нийт 220 цэгт шинээр
820 ширхэг камер суурилуулж, дэд бүтэц шилэн кабель,
цахилгааны кабелийн холболт, дагалдах хэрэгслийн суурилуулалт, ухаалаг
серверийн тоног төхөөрөмжийг шийдэж байна.
Камерын хувьд авто машины дугаар илрүүлэгчтэй,
өдөр шөнийн горимтой, чигийн болон 360 градус эргэх гурван төрөл, серверийн
программ хангамж буюу хиймэл оюун ухаанд суурилсан,
видео хяналт хийх ухаалаг платформ, дундаж хурд илрүүлэх функцтэй. Камеруудыг
аймгийн Цагдаагийн газрын Камерын хяналтын дэд төвөөс хянаж байна.
Цаашид бүх сумын камерын хяналтыг энэхүү
сервертэй холбох, аймгийн хяналтын серверийг улсынхтай холбох ажлыг
үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.