ДОРНОД: Сумынхаа иргэдийг ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-11-21 14:42:00

Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Н.Лхамжав гэх бүсгүй жилийн өмнө нийслэлээс гэр бүлийн хамт сумандаа ирж төвхнөн “Оюу” кафегаа нээжээ.


“Оюу” кафе нэг удаад 100 хүн хүлээж авах боломжтой. Кофе, шэйк, жимсний холимог шүүс, бүх төрлийн махан цуглуулга гэхчлэн нарийн хоолнуудыг гаргаж, сумандаа захиалгаар хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Өдөртөө тус кафегаар 40-50 хүн үйлчлүүлж байна.


Энэ ажилсаг бүсгүй сумынхаа хэд хэдэн иргэнийг ажлыг байраар хангаж, кафегаа хариуцахын зэрэгцээ эсгий гэрт тохилог орчин бүрдүүлэн чулуун массажны үйлчилгээ явуулдаг. Цаашид орчны тохижилтоо сайжруулан, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэхээр зорьж байна.     


関連ニュース