Хүүхдэд ээлтэй хөдөлгөөний нэгдсэн дүн 12 дугаар сард гарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс 2016 оны аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хүүхдэд ээлтэй хөдөлгөөнийг “Хүүхдийн төлөө хариуцлагатай түншлэл” –нэртэйгээр өрнүүлж эхэллээ.
Өнөөгийн байдлаар, энэхүү хөдөлгөөнд төрийн болон төрийн бус 57 байгууллага, аж ахуй нэгж нэгджээ. Эдгээр хуулийн этгээдүүд байгууллагынхаа чиг үүргийн хүрээнд төлөвлөгөө гарган 146 ажиллагаа зохион байгуулж байна.
Уг арга хэмжээнд 60859 хүүхэд, 632 багш ажилтан, 8994 эцэг эх асран хамгаалагч, 10 өрх айл хамрагдсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Архангай аймаг 0-18 –насны 32412 хүүхэдтэй гэсэн мэдээ байдаг. Энэхүү хөдөлгөөний дүнг 12 дугаар сард нэгтгэж гаргах юм байна.
Мэргэжилтнүүдийн дунд энэ талаар томоохон маргаан өрнөдөг. 0-15 насны охид, хөвгүүдийг хүүхэд гэж үзнэ. 18 настай хүүхэд гэж юу яриад байгаа юм бэ? Тэд чинь айлын эхнэр, армийн цэрэг байхгүй юу. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн хүн гардаж авдаг. Тэгээд ч бараг 14 наснаасаа Монголчууд бие даасан амьдралд орж, ахуйгаа аваад явж чаддаг уламжлалтай гэх зэргээр 1980 –аад оны үеэс л эхэлж санал зөрөлдсөөр өнөөг хүрлээ.
Архангай аймаг Л.Булган