Халуун рашааныг халаалтад хэрэглэх боломжгүй гэж үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-20 20:22:12

Архангай аймгийн Цэцэрлэг хотын өмнүүр урсах урд Тамирын голын хөвөөнд байдаг Сангийн толгойн баруун урьд хормойд газрын гүнээс оргилон гарах халуун усыг Цэцэрлэг хотын төвийг халаана гэж аймгийн үе үеийн удирдлагын төлөвлөгөөнд тусгасан нь талаар өнгөрөв.

ОХУ-ын Дорнод Сибирийн шинжлэх ухааны акедемийн эрдэмтэд энд олон жилийн турш хайгуул судалгаа хийгээд, энэ газраас илэрсэн халуун ус ердөө 18 градусын дулаантай гэж тогтоосон байна.

Энэ тухай мэдээллийг тус халуун усны цооногийг ухсан багийн ажилтан н.Хоролдамба бидэнд өглөө.

        Архангай аймаг Л.Булган

関連ニュース