СҮХБААТАР: ЖДҮ дэмжих санг 100 сая төгрөгөөр санхүүжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. ЖДҮ дэмжих сан байгуулж, 100 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ. Тус сан анхан шатанд үйлдвэрлэл эрхлэгч, шинэ санаа бүхий бизнес шинээр эхлүүлж байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн 2025-2026 оны гурван талт хамтын хэлэлцээрт дээрх дэмжлэгийг тусгажээ.
Тодруулбал, аймгийн Засаг дарга М. Идэрбат Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажил олгогч эздийн холбооны удирдлага, төлөөллүүд Сүхбаатар аймгийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2025-2026 оны гурван талт хамтын хэлэлцээрийг
баталлаа. Энэ удаагийн хэлэлцээрийг байгуулахдаа олон удаагийн уулзалтыг хийж
тал бүрийн санал санаачилгыг тусгасан, урьд жилүүдээс онцлог хэлэлцээр болсон гэдгийг талууд онцлов.
Орон нутагт тулгамдаж буй гол асуудал бол ажлын байрны
хомсдол бас ажиллах хүчин. Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн насны иргэдийн санал санаачилгыг дэмжиж, цаашдын
тогтвортой байдлыг хангахад анхаарахаа аймгийн Засаг дарга М.Идэрбат энэ үеэр илэрхийлсэн. Мөн орон нутагт ажиллаж байгаа Иргэний нийгмийн байгууллагууд
хамтран ажиллаж байж сая үр дүн гарах учиртайг ч сануулсан юм.