УВС: Нууц нь тайлагдаагүй, таван түлхүүртэй монгол цоож

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-31 16:43:43

Улаангом, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. 1948 оны 7 дугаар сарын орчимд тэр үеийн Түргэн сумын Дэлгэрмөрөн багийн уран дархан Өгдэй овогтой Гүнзэнг аймагт дуудсан зар бичиг иржээ.


Түүнийг аймагт очиход тухайн үеийн аймгийн дарга Ө.Гүнзэнг маш хүндэтгэлтэй хүлээн авч уулзаад “Та Монголын нам төрийн нэрийн өмнөөс нэгэн том үйл бүтээж өгнө үү гээд, энэ даалгавар маш хариуцлагатай хандах том үйл хэрэг гэжээ. Та зургаан сарын дотор хэний ч санаанд нийцэх, тэгсэн атлаа монгол үндэсний онцлог шинж агуулсан хэлбэр хийц, ур сайтай нэгэн бүтээл хийж бэлдэнэ үү. Энэ бүтээлийг Оросын удирдагч В.И.Сталинд манай нам төрийн удирдагч Х.Чойбалсангаас бэлэг болгох учиртай зүйл гэж хэлээд явуулжээ.


Ингээд Ө.Гүнзэн гуай олон зүйлийн ур хийц, ухаан билэг шаардсан таван түлхүүрээр нээгддэг Монголын газрын зургийн дүрстэй цоож хийсэн гэдэг. Энэхүү түүхэн цоожийг одоо болтол хэн ч нээж онгойлгож чадаагүй бөгөөд цоожны хойно 1949 Ө.Г гэсэн байх ба Санжийн Баяр ОХУ-д Элчин сайд байхдаа Оросын түүх дурсгалын музейн үзмэрээс энэ цоожны зургийг эх загвараар нь авч иржээ. Ийнхүү монгол цоожны нууц өдий болтол тайлагдаагүй хэвээр умард хөршийн алтан сан хөмрөгт монгол хүний ур ухааныг илтгэн хадгалагдаж байна.


Баруун Монголын алдарт дархан Ө.Гүнзэн агсны хийсэн бишгүүр хөгжим, мөнгөн эрвээхэй зүү, түүний хэрэглэж байсан дэнс, “Үйлдвэр хоршоо XXX Увс” буюу 1968 онд хийсэн хажуу талдаа Ө.Гүнзэн гэж бичсэн 3 түлхүүртэй цоож манай сан хөмрөгт өдгөө хадгалагдаж байна” хэмээн аймгийн музейн сан хөмрөгч Б.Цэнд-Аюуш ярилаа.

関連ニュース