Зарим эмнэлэг сургууль цэцэрлэг өвлийг давахад хүндрэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-27 18:26:31

Архангай аймгийн Өгийнуур, Булган, Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн нам даралтын зуухны хэвийн ажиллагаа алдагдаж, тогоо нь  хагарчээ.

Хангай сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга хэвийн ажиллагаа явуулах боломжгүй гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан учир хүүхдүүд таван гэрт хүмүүжиж байна. Хашаат, Цэцэрлэг сумын соёлын төвийн барилга ч гэсэн хэвийн ажиллах тэнхээгүй болжээ. Чулуут сумын сургууль 7,5 квт-ын насосны могой сальникны гол, босоо жанам ажилгаагүй болсон байна. Батцэнгэл сумын уурын зуухны тогоо, насос, Өлзийт сумын цэцэрлэгийн цахилгааны хэрэглэл, Ихтамир, Чулуут сумын соёлын төвд уурын зуухны тогоо насос, жанамыг солих шаардлагатай ч мөнгө төгрөгийн гачааллаас болж, явцгүй болсон аж. 

2016 оны хувьд, УИХ, орон нутгийн сонгууль болж олон байгууллагын удирдлага солигдсоноос  гадна боловсрол, эрүүл мэндийн салбарын алсагдсан хөдөө нутгийн анхан шатны байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарын санаачлага сул, мэдлэг чадвар  нимгэн нь ч ажил цалгардахад нөлөөлсөн болов уу-гэж ЗДТГ-ын мэргэжилтнүүд үзэж байна.

Л.Булган

 

関連ニュース