УВС: Өнөөдөр гамшгийн бэлэн байдалд жагсана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-27 14:13:14

Улаангом. 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдөр 16:00 цагаас орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль хийнэ.


Увс аймгийн Мал эмнэлгийн газраас аймгийн Онцгой байдлын газартай хамтран нийт албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, үзлэг хийх зорилгоор "Гамшгаас хамгаалах команд штабын сургалт"-ыг хоёр дахь өдрөө хийжээ.


Команд штабын сургуулилалтаар Увс аймгийн Мал эмнэлгийн албан хаагчид өгөгдсөн цагийн байдал дээр ажиллаж, гамшгийн үед хэрхэн ажиллах дадлагад суралцсан байна.


Өнөөдөр 16:00 цагаас зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дуугарч, дадлага сургууль хийх үеэр үед иргэд байрлаж байгаа барилга байгууламжаасаа гарч, ойрхон байгаа аюулгүй талбайд очиж өөрийн аюулгүй байдлаа хангаарай.

 

関連ニュース