Зүүн аймгуудын нутгаар маргааш цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-04-03 08:30:11

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2-3 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +1-+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +13-+18 градус, бусад нутгаар +7-+12 градус дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар маргааш нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулжээ.

関連ニュース