Б.Замбал: Аав маань угийн бичгээ өөрөөсөө дээш 6 үе хөтөлж ирсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-04 16:26:14

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Овгийнхоо угийн бичиг хөтөлж байгаа, мөн ургийн ном гаргахаар зэхэж буй Борлууд овгийн Батсуурийн Замбалтай цөөн хором ярилцлаа.


-Ургийн ном бичих, ургийн мод зурахын ач холбогдол, давуу тал нь юу вэ?

-Сүүлийн үед хүмүүс өөрийнхөө гурван үеийг л мэддэг, түүнээс цааш бараг мэдэхгүй болж байна. Иймд өрх бүр угийн бичиг хөтөлж байгаасай гэж боддог.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1991 оны 115-р зарлигаарүн бүр овог удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монголын нийт иргэдэд уриалсан” байдаг. Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс угийн бичгээ хөтөлж байсан бөгөөд гэрийн түүх, эх гэрийн зураг зэргээр нэрлэж ирсэн байна. Угийн бичиг хөтлөхийн давуу тал нь удмын генийн санг цэвэр ариун байлгах, яс үндэс, гарал үүсэл, зан заншил, ахуй амьдралаа мэдэх, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, ах дүү, төрөл садан, ураг төрлийн хүмүүсээ таньж мэдэх зорилготой байсан. Энэ бүхнийг хөтөлж явснаар ах дүү, төрөл садан хүмүүс хоорондоо гэр бүл болж цус ойртохоос сэргийлэх, бүр цаашлаад удамшсан өвчин эмгэг байдаг бол түүнийгээ бичиж тэмдэглэж явснаар эрт мэдэж урьдчилан сэргийлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.


-Овгийнхоо ургийн ном бичиж, ургийн мод зурж байгаа гэсэн. Энэ талаараа товч танилцуулна уу?

-Миний аав Төмөрийн Батсуурь гэж хүн байсан бөгөөд олон талын их мэдлэгтэй, шашин, түүх сонирхдог хүн байлаа. Аав маань угийн бичгээ өөрөөсөө дээшээ 6 үе хөтөлж ирсэн. Би аавынхаа үлдээсэн бичиг баримт дээр түшиглээд ургийн ном бичих ажлаа эхлүүлээд явж байна.


-Аавынхаа бичиж үлдээсэн сонирхолтой түүх намтраас товчхон дурдана уу?

үүн гарын хаант улс бутарч, салж сарнихад 130-аад өрх одоогийн Тэс, Зүүнговийн нутагт дүрвэж орж ирсэн нь бидний өвөг дээдэс гэдэг. Тухайн үедээ Тэсийг хэн авах вэ, Зүүнговийг хэн нь авах юм хэмээн хоорондоо маргалдсан гэдэг. Тэгээд зүүдэндээ юм үздэг мэргэн хүн байсныг хошуу, хошуунаас нэг, нэг хүн гаргаж шөнө бүр манаж хонодог байжээ. Гэтэл нэг шөнө тэр мэргэн хүн зүүдэндээ Тос имчсэн бор бөөргийг ямар хувьтай нь авах бол, зэвхий дааж, усанд идэгдсэн Тэсийг хэн нь авах бол” хэмээн зүүдэлснээр нутгаа хувааж авсан түүхтэй аж. Ингэж бид Тэс сумын иргэд болсон гэдэг. Тухайн үед манай удмын хамгийн дээд өвөг нь Тогтох гэж хүн байсан.

Манай дээд удмынхан цээж сайтай, ухаалаг, гарын ур дүйтэй, адуу мал сайтай хүмүүс байжээ. Ааваас дээш дөрөв дэх үеийн өвөө нь Чойжав гэж хүн байсан ба хошуу ноёныхоо даамал хийдэг, холын явдалд нь явдаг байжээ. Нэгэн удаа ноёнтойгоо юм ярихаар ороход ноён нь ярвайгаад эс дуугарчээ. Тэгэхээр нь гарч ирээд найз нартаа “Ноён ярвайгаад хөмсгөө зангидаад суугаад байна. Манай ноёны магнайн арьс зузаан болов уу? Манай хүрэн халзан бухын магнайн арьс зузаан болов уу?” гээд маазраад ярьчихсан нь явсаар байж ноёны чихэнд хүрч бөөн юм болсон гэдэг. Энэ мэт сонирхолтой олон сайхан түүхийг аав маань бичиж үлдээжээ.


-Сүүлчийн хормыг танд үлдээе?

-Баярлалаа. Өрх бүр угийн бичгээ хөтөлж яваасай гэж уриалах байна. Ургийн баяр гэж ямар нэгэн баяр хийхдээ гол биш, нэг удмын хүмүүс бие биенээ таньж мэдэж, үр хүүхдүүдээ танилцуулж, ураг удмаараа бахархаж байх хэрэгтэй юм шүү.

-Танд баярлалаа.

関連ニュース