УВС: "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-04-04 08:28:32

Улаангом, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 30 жилийн турш хүүхдийн төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллага Увс аймагт өнөөдөр албан ёсоор салбараа нээлээ.


Энэ үеэр Увс аймгийн ЗДТГ-ын дарга У.Ганзориг, "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг нар 2024-2034 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.  


"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын Увс орон нутгийн хөтөлбөрийг Улаангом, Наранбулаг, Тариалан суманд хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан байна.


Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага нь 2007 оноос эхлэн Увс аймагт өрхийн амьжиргааг дэмжих, гамшгийн үеийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр хэд хэдэн тусгай төслийг хэрэгжүүлжээ.


Тус хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, гэр бүл хамгааллын чиглэлээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна нөлөөлөл, хамгааллын ажил хийх юм.

関連ニュース